Энэ сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Улаанбаатар хот болон ойр орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор агаарын температур -28…-30 градус, бусад хэсгээр -22…-24 градус хүрч хүйтэн байна. Харин өдөртөө -13…-15 градусын хүйтэн байх төлөвтэй.
Багануур орчмоор мөн үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6–11 метр хүрч салхилна. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -16…-18 градусын хүйтэн байх юм.Тэрэлж орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орох магадлалтай. Салхи баруун хойноос секундэд 4–9 метр хүрнэ. Агаарын температур шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -15…-17 градус хүрч хүйтэн байна.
Иймд иргэдийг хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан дулаан хувцаслаж, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулж байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
