Хиймэл оюун ухаантай хэрхэн харилцвал илүү зөв, илүү чанартай хариулт авдаг талаар олон төрлийн зөвлөгөө интернэтээр тархдаг. Зарим нь чатботод эелдэг хандах нь үр дүнг сайжруулдаг гэж үздэг бол, зарим нь хатуу шаардлага тавибал илүү үнэн зөв хариулдаг хэмээн итгэдэг. Харин зарим нь бүр хиймэл оюун ухааныг тодорхой дүрд оруулж, мэргэжилтэн шиг хариулахыг хүсдэг.
Эдгээр түгээмэл итгэл үнэмшлийг нягтлахын тулд судлаачид хиймэл оюун ухааны чатботуудад янз бүрийн аргаар асуулт тавьж туршжээ. Тэд системийг “ухаалаг” гэж магтах, сайтар бодохыг сануулах, асуултын төгсгөлд урамшуулсан өгүүлбэр нэмэх зэрэг олон тактик хэрэглэсэн ч хариултын нарийвчлалд мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй байна.
Гэсэн ч нэг зүйл онцгойрчээ.
Chatbot-ыг Star Trek киноны орчинд байгаа мэт дүрд оруулж асуух үед математик бодлогод илүү сайн гүйцэтгэл үзүүлсэн байна. Судлаачдын тайлбарласнаар ийм төрлийн “дүр тоглуулах” харилцаа хиймэл оюун ухаанд илүү тодорхой, логик чиг баримжаа өгдөг аж.
Вандербилтын их сургуулийн компьютерын шинжлэх ухааны профессор Жюльс Уайт энэ талаар:
“Хиймэл оюун ухааг ид шидийн мэт идэвхжүүлдэг үг гэж байдаггүй. Гол нь хэрэглэгчийн тавьсан зорилго, зааварчлалын бүтэц ямар тодорхой байна вэ гэдэг асуудал.”
хэмээн тайлбарласан байна.
2025 онд X (хуучнаар Twitter) платформ дээр нэгэн хэрэглэгч “ChatGPT-д ‘гуйя’, ‘баярлалаа’ гэж хэлдэг хэрэглэгчдээс болж цахилгааны зардал хэчнээн өссөн бол?” хэмээн хошигнож бичихэд OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман “Хэдэн арван сая долларыг үр ашигтай зарцуулсан байж мэднэ” хэмээн хариулсан нь олны анхаарлыг татжээ.
Судалгааны үр дүнгээс харахад эелдэг байдал өөрөө системийн чанарт мэдэгдэхүйц нөлөөлдөггүй ч асуултын тодорхой байдал, логик дараалал, зорилгын ойлгомжтой илэрхийлэлт хиймэл оюун ухааны хариултад илүү чухал үүрэгтэй болохыг харуулж байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
