Apple компани АНУ-ын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон алхам хийж, Mac Mini ширээний компьютерийнхээ зарим хувилбарыг анх удаа Америкт үйлдвэрлэхээр болсноо мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс дотоодын үйлдвэрлэлийг тэлэх талаар үзүүлж буй шахалттай давхцаж байна.
Тус компани мягмар гарагт Техас мужийн Хьюстон хот дахь үйлдвэрээ өргөтгөж, Mac Mini төхөөрөмжүүд болон хиймэл оюун ухааны серверүүд үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх том хэмжээний төслийг эхлүүлэхээ зарласан байна.
Apple компани өнгөрсөн жил АНУ-д хийх хөрөнгө оруулалтаа 600 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх амлалт өгсөн бөгөөд энэ удаагийн шийдвэр нь тус амлалтыг биелүүлэх дараагийн томоохон алхам хэмээхэд тооцогдож байна.
Гэхдээ компани АНУ-д үйлдвэрлэгдэх Mac Mini-ийн тоо хэмжээ, үйлдвэрлэлийн цар хүрээний талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Одоогоор эдгээр жижиг ширээний компьютерууд Ази тивд үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд Mac бүтээгдэхүүний нийт борлуулалтын 5%-иас бага хувийг эзэлдэг.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC