Монгол Улсад улс төрийн ууган хүчин болох Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ой, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, бүрэн эрхт байдлаа баталгаажуулсан “Эх орончдын өдөр” 2026 оны гуравдугаар сарын 1-ний ням гарагт тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдааныг зохион байгуулахаар болжээ. Барилдаан 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 13:00 цагаас Монгол бөхийн өргөө-нд эхэлнэ.
Тус барилдаанд улсын цолтой болон аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүд зодоглох бөгөөд хүчит бөхчүүдийн өрсөлдөөн, уран мэх, авхаалж самбааг сорьсон барилдаан болох юм.
“Эх орончдын өдөр” нь Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлсэн түүхэн үйл явд лыг дурсан тэмдэглэдэг онцгой өдөр бөгөөд энэхүү барилдаан нь үндэсний спортын уламжлалыг дэмжих, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой арга хэмжээ болж байна.
Зохион байгуулагчдын зүгээс бөх сонирхогчид болон иргэдийг хүрэлцэн ирж, хүчит бөхийн барилдааныг үзэж сонирхохыг урьжээ.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
